Чингисийн монгол \хөгжимт слайд\

Эхийн сэтгэл

"Чингисийн үрс" амарлаа

Зургадугаар сарын 8 нд "Чингисийн үр сад" ынхан цугларч хийсэн ажлаа дүгнэж, дараа жил хийх ажлынхаа төлөвлөгөөтэй танилцаж, хүн бүр дор бүрнээ бэлтгэх зүйлсээ тодорхойлж зуны даалгавараа аваад завсарлацгаалаа. Биднийг дараагийн хичээлийн жилд олон олон концерт, фестиваль, олон сайхан дурсамж, амжилтууд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ирэх хичээлийн жилд РМОХолбооноос зохиохоор төлөвлөсөн томоохон ажлын нэг нь  РУДН-ын монгол оюутнуудын санаачлагаар 11-р сард Монгол улс тунхагласны 89 жилийн ой, РУДН үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан зохион байгуулагдах "Монголын 7 хоног"-ийн хаалтын ажиллагаа болгож хүндэтгэлийн концерт тоглох юн.
Дэлхийн тэргүүн тэрбумтан "Майкрософт" компанийн эзэн Билл Гейтс амжилтанд хүрэхийг хүссэн хүнд зуны амралт гэж байдаггүй гэдэг үгийг санаж гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх зуны дэлгэр цагтаа шинэ санаа олж, өөрийгөө хөгжүүлэхдээ бас цаг гаргаарай гэж хүсье!

Москва голын эрэг Олон улсын фестиваль

Ерөнхийлөгчийн айлчлал \2 шинэ зургууд\

blogger templates | Make Money Online